Хаанаас:
 Хүртэл:  
Нэг талдаа Ирэх очих
 Явах:  
 Буцах:
 Хэдэн хүн явах:       
 Ангилал:       
 И-мэйл:


USD 1169
CNY 146.3
EUR 1479.7
KRW 1.23
JPN 10.02
GK 2164.4
RUB 43.4
Мөнгний хэмжээ:
Валютаас: Валют руу:
[ Үр дүн ]

ТУСЛАМЖ МЭДЭЭЛЭЛ

Билетийн захиалгыг хэрхэн хийх вэ

Билетийн захиалга хийсэний дараа хэрвээ тухайн захиалгыг хvчингvй болгоход мєнгє тєлєх vv

Билетээ худалдан авсаны дараа гэнэт єєр ажил гарсанаас явахаа болисон тохиолдолд тухайн билетийг хэрхэн буцаах вэ

Захиалга хийсэний дараа хэдий хугацаанд билетээ худалдан авбал зохих вэ

Онгоцны билетээ худалдаж авах vедээ тєлдєг TAX гэж юуг хэлэх вэ?

Захиалга хийхэд юу шаардлагатай вэ?

Захиалга хийхэд мєнгє тєлєх vv?

Захиалга хvлээлгийн хуудсанд байна гэдгийг юу гэж ойлгох вэ?

Захиалгыг хэрхэн єєрчлєх вэ?

Хvvхдийн захиалгийг яаж хийх вэ?

Нярай хvvхдэд яаж захиалга хийх вэ?

Жирэмсэн хvн онгоцоор явж болох уу?

Билетийн тєлбєрийг яаж хийх вэ?

Билетийг яаж шалгах вэ?

Буцах эсвэл vргэлжилж байгаа нислэгийг 72 цагийн дотор баталгаажуулах гэж юу гэсэн vг вэ?

Онгоцны буудалд хэзээ очсон байх ёстой вэ?

Онгоцонд авч орох гар тээшний тоо, хэмжээ

Yнэгvй тээвэрлэх тээшний тухай

Илvv тэшний vнэ

Нислэгт авч явахад хориотой зvйлс

Билет авсны дараа гэнэт єєрчлєх шаардлага гарвал яах вэ?

Захиалгаа яаж цуцлах вэ?

Аялж байх vедээ билетээ vрэгдvvлсэн гээгдvvлсэн тохиолдолд яах вэ?

Ачаа тээшээ гээгдvvлсэн тохиолдолд яах вэ?

Паспортын хугацаа

Виз

Хvvхэд ганцаараа аялж болох уу?

Онгоцны билетийн хvчинтэй хугацаа

Амьд амьтан(гэрийн тэжээвэр амьтан) тээвэрлэх журам

................................................................................................................................

Билетийн захиалгыг хэрхэн хийх вэ

Та єєрийн хvссэн чиглэлээр, хамгийн хямд vнээр билетээ худалдан авах, мєн олон авиа компанийг сонгох боломжтой боллоо. Та єєрийн хvсэний дагуу хайлтыг хийж, сонгосон билетээ шууд тэр даруй захиалга хийх боломжтой. Бид таны захиалгыг хvлээн авсаны дараа тантай холбогдон таны захиалгыг баталгаажуулж, таны тєлбєр хийх хуудсыг танд илгээж єгєх болно. Та тєлбєрєє тєлсєний дараа бидэнд мэдэгдэхэд таны захиалга єгсєн хаягаар билетийг чинь саадгvй хvргэх болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Билетийн захиалга хийсэний дараа хэрвээ тухайн захиалгыг хvчингvй болгоход мєнгє тєлєх vv

Онгоцны билет захиалсаны дараа захиалсан билетээ хvчингvй болгоход мєнгє тєлєхгvй. Зєвхєн билетээ худалдан авсаны дараа буцаах тохиолдолд билетээ худалдаж авсан агаарын тээврийн компани болон аялал жуулчлалын компаний билет буцаах журмыг дагах хэрэгтэй

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Билетээ худалдан авсаны дараа гэнэт єєр ажил гарсанаас явахаа болисон тохиолдолд тухайн билетийг хэрхэн буцаах вэ

Билет нь худалдаж авсан нєхцєлєєсєє шалтгаалан буцаах боломжтой ба боломжгvй билет гэж ангилагддаг. Буцааж болох билет нь агаарын тээврийн компаниас буцаах боломжтойг нягтлан vзсэний дараа мєнгийг буцааж олгоно. Буцаасан мєнгє олгох хугацаа нь ойролцоогоор 1 сар орчим зарцуулна. Буцааж болохгvй билеттэй бол тухайн vед 1 талдаа явах билет нь 2 талдаа явах билетээс єндєр vнэтэй тохиолдолд билетний мєнгийг буцааж олгодоггvй тохиолдол ч их байдаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалга хийсэний дараа хэдий хугацаанд билетээ худалдан авбал зохих вэ

Билетийн vнэ тогтоогдсон тохиолдолд аль болох даруйхан худалдан авсан ч болох ба ихэвчлэн захиалсаны дараа vнэ нь тогтоогдсон vед 1 долоо хонгийн ємнє худалдан авах нь зvйтэй. Хааяа билет худалдан авах хугацаа єнгєрєн автоматаар цуцлагдсаны дараа билетээ авахаар ирдэг тохиолдол байдаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Онгоцны билетээ худалдаж авах vедээ тєлдєг TAX гэж юуг хэлэх вэ?

Онгоцны билет худалдан авах vед тєлдєг TAX гэдэг нь тухайн газар тєлєгдєх ёстой онгоцны буудлын татварыг хэлнэ. Манайхтай адилхан онгоцны буудлын татварыг хилээр гарах vед шууд тєлдєг онгоцны буудал юм уу гэвэл ихэнх онгоцны буудал дээр яг билетийг худалдаж авах vед TAX-ыг урьдчилан тєлєхийг хэлнэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалга хийхэд юу шаардлагатай вэ?

Захиалга хийхэд зорчигчийн нэр, овогийг бvтнээр латин vсгээр гадаад паспортын дагуу бичих, очих газрын хот, муж, улсыг тодорхой бичих, утасны дугаар (гар утас, гэрийн утас, ажлын утас мєн очиж буй газрын утас). Цаг агаар, нислэг хойшлох г.м. шалтгаанаас хамаарч авиакомпаниууд холбоо барих шаардлага гарах vед таны утасны дугаар нэн чухал.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалга хийхэд мєнгє тєлєх vv?

Захиалга хийхэд тєлбєр авахгvй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалга хvлээлгийн хуудсанд байна гэдгийг юу гэж ойлгох вэ?

Авиакомпаниууд асар єндєр зардалтайгаар онгоцоо нисгэдэг учир онгоцоо аль болох дvvрэн болгож нисгэх сонирхолтой. Захиалга хийсэн хvн бvр билет худалдан авдаггvй болохоор суудлын багтаамжаас илvv захиалга авдаг учиртай юм. Иймээс захиалга цуцлагдсан тохиолдолд хvлээлгэнд байгаа хvмvvсээ дарааллаар нь суудлыг ОК болгодог.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалгыг хэрхэн єєрчлєх вэ?

Захиалгыг єєрчлєхєд е-шуудан, утас, факс-аар єєрчлєлтєє хийж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Хvvхдийн захиалгийг яаж хийх вэ?

Авиакомпаний тарифын дагуу хvvхэд гэсэн категорид 2-12 насны хvvхдvvдийг багтаана. Захиалга єгєхдєє тєрсєн он сарыг єгєх шаардлагатай. Хvvхдийн билет хєнгєлєлттэй (авиакомпаниаас хамаарч 25-50% хямдралтай) бичигдэнэ.
Авиакомпаниуд хvvхдийн тєрсний гэрчилгээ нь дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь хэрэг болно.Хvvхдийн тусгай хоол захиалж болно (зарим нэг авиакомпанид урьдчилж захиалах боломжгvй)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Нярай хvvхдэд яаж захиалга хийх вэ?

Авиакомпаний тарифын дагуу нярай гэсэн категорид 0-2 хvртэлх насны
хvvхдийг оруулна. Нярайн тєрсєн он сар єдрийг захиалганд оруулах шаардлагатай. Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны (IATA) vнийн дvнгийн 10%. Авиакомпаниуд хvvхдийн тєрсний гэрчилгээ нь дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь хэрэг болно.Нярайд тусгай сагс vнэгvй захиалж болно. Нярайд суудал авахыг хvсч байвал хvvхдийн vнээр билет худалдан авч болно.
Нярай хvvхдийн тусгай хоол захиалж болно (зарим нэг авиакомпанид урьдчилж захиалах боломжгvй).

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Жирэмсэн хvн онгоцоор явж болох уу?

Ихэнх авиакомпанууд 27-28 долоо хоногтой хvртэлх жирэмсэн эмэгтэйчvvдийг нисэхийг зєвшєєрдєг. Yvнээс хойш хоногтой жирэмсэн эмэгтэйг эмчийн зєвшєєрєлтэйгээр онгоц руу оруулна. Зарим авиакомпаниууд 36 долоо хоногтой хvртлэх жирэмсэн эмэгтэйг нисэхийг зєвшєєрдєг. Захиалага хvлээн авагчдаа жирэмсэн тухайгаа хэлэхийг зєвлєе.Авиакомпани бvр єєр єєрийн дvрэмтэй тул тухайн авиакомпанаас шалгаж байж захиалга єгнє vv. Даатгалд хамрагдахыг зєвлєе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Билетийн тєлбєрийг яаж хийх вэ?

Билетийн тєлбєрийг бэлнээр, дансаар, олон улсын кредит картаар хийж болно. Дансны мэдээллийг захиалгын хариуны хуудснаас харж болно.
Эсвэл манай компаниас нэхэмжлэл авч болно. Тєлбєрєє хийсний дараа бид таны билетийг УБ хот дотор шуурхай хvргэж єгнє.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Билетийг яаж шалгах вэ?

Билетийг хvлээн аваад нэн тvрvvн нэр гадаад паспортын дагуу бичигдсэн эсэхийг мєн очих газар, явах буцах єдрvvд, авиакомпани, хvчинтэй хугацаа, нислэгийн єдєр солих, буцаах, ангилал дээшлvvлэх зэргийг шалгах хэрэгтэй. Нэг билетийн хуудас(купон гэдэг) нэг нислэг гэсэн vг, нислэгийн купонуудыг сайтар шалгаж авна уу. Купонуудыг билетэнд байгаа дарааллар ашиглахгvй бол тэр билетийг хvчингvйд тооцоно. Мєн билет худалдан авсан газрын албан хаяг, утасны дугаар, харилцсан ажилтаны нэр. Мєн таны билет олгосон газрын тамгатай байх ёстой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Буцах эсвэл vргэлжилж байгаа нислэгийг 72 цагийн дотор баталгаажуулах гэж юу гэсэн vг вэ?

Дамжин єнгєрєх эсвэл очоод буцах газарт 72 цагаас илvv хугацаанд байх бол дамжих эсвэл буцах нислэгт захиалсан суудлаа нислэг эхлэхээс 72 цагаас ємнє заавал баталгаажуулах шаардлагатай. Дээрх хугацаанд суудлаа баталгаажуулаагvй тохиолдолд захиалгыг хvчингvй болгож бусдад худалдах болно. Харин тухайн газарт 72 цагаас бага хугацаанд байх бол суудлын баталгаа хийлгэх шаардлагагvй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Онгоцны буудалд хэзээ очсон байх ёстой вэ?

Зорчигч нислэг эхлэхээс тогтоосон хугацааны ємнє тухайн нисэх буудалд хvрэлцэн ирж гаалийн vзлэг, зорчигчийн билет ба тээшийн бvртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны ємнє нисэх буудалд хvрэлцэн ирж чадаагvйгээс эсвэл шаардлага хангахгvй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагvй тохиолдолд суудлын торгууль, vйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу тєлнє.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Онгоцонд авч орох гар тээшний тоо, хэмжээ

Хэрэв зорчигч тээшинд оруулахгvйгээр доорхи зvйлийг биедээ авч явбал тэдгээрийг тогтоогдсон хэмжээний тээшнээс гадна vнэ тєлбєргvй тээвэрлэнэ: эрэгтэй, эмэгтэй хvний гар цvнх, цэцгийн баглаа, зєєврийн компьютер, дvрс бичлэгийн камер, нислэгт унших хэвлэл, хvvхдийн хоол, тvрдэг тэрэг, хэрэв зорчигч зайлшгvй авч явах шаардлагатай бол тахир дутуучуудад зориулсан эвхдэг тэрэг, суга таяг.Онгоцны кабин руу 1 тээш vнэгvй (45х56х25см хэмжээтэй, 5 хvртэл кг жинтэй) авч орох эрхтэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Yнэгvй тээвэрлэх тээшний тухай

Энгийн ангилалын билеттэй бол 20 хvртэл кг
Бизнес ангилалын билеттэй бол 30 хvртэл кг
Нэгдvгээр ангилалын билеттэй бол 40 хvртэл кг
АНУ, Америк Тив, Канад руу Номхон далайгаар ирж очиход (Оросоос Америк тив, Карибийн арал руу явахад мєн Ємнєд Африк Францын Полинизия хоороонд кг-аар тооцоно) ачаа тээшийг ширхэг тоогоор бодож тээвэрлэнэ.
Энгийн ангилал: 2ш тээш (vvнд 1ш тээшийн гурван хэмжээс нь 62 инч (158cm)-ээс илvvгvй). Нэг тээш нь 70lbs (32kг)-аас илvvгvй байх ёстой.
Нэгдvгээр/Бизнес: 2ш тээш (vvнд 1ш тээшийн гурван хэмжээс нь 62 инч (158cm)-ээс илvvгvй; 2ш тээшийг хамтдан хэмжихэд нийт гурван хэмжээс нь 107инч (273см)-аас илvvгvй). Нэг тээш нь 70lbs (32kг)-аас илvvгvй байх ёстой.
Авиакомпани бvр єєр єєрийн дvрэмтэй тул тухай бvрт нь лавлаж байна уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Илvv тэшний vнэ

Yнэгvй тээвэрлэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд авиакомпани илvv тээшний тєлбєр авна. Авиакомпаний тарифууд адил биш учир тухай бvрт манай ажилтнаас лавлаж болно.Агаарын хєлгийн даацын чадвараас хамааран нислэгийн аюулгvй байдлыг хангах vvднээс авиакомпани илvv тээшийг тээвэрлэлтэнд хvлээн авахаас татгалзах эрхтэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Нислэгт авч явахад хориотой зvйлс

Нислэгийн аюулгvй байдлыг хангах vvднээс тэсрэх дэлбэрэх зvйлс, тэдгээрийг цэнэглэх хэрэглэл, гал авалцах, идэмхий чанартай бодис, шахсан хий, цацрагт идэвхт бодис, хєнєєл учруулж болох зvйлсийг тээвэрлэлтэнд хvлээж авдаггvй журамтай. Шvдэнз, тамхины асаагуур зэргийг их хэмжээгээр авч явахыг бас зєвшєєрдєггvй.
Тvvнчлэн буу зэвсэг, хутга зэрэг хvйтэн зэвсэг, хурц vзvvртэй зvйлсийг тээвэрлэлтэнд хvлээн авахыг хориглох буюу хязгаарлана.
Онгоцны хэрэглэийн ажиллагаанд нєлєєлж болох цахим тооцоолуур буюу тийм зарчмаар ажилладаг тоног тєхєєрємж, тухайлбал дуу хураагуур, видео камер, радио, vvрэн телефон, тоглоом зэргийг онгоц хєєрєх, буух vед буюу зарим тохиолдолд нислэгийн бvх хугацаанд хэрэглэхийг хориглодог болохыг мєн анхаарана уу. Энэхvv мэдээллийн талаар нэмж тодруулах зvйл байвал авиакомпаний холбогдох газраас лавлахыг хvсье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Билет авсны дараа гэнэт єєрчлєх шаардлага гарвал яах вэ?

Нисэхээсээ ємнє доод тал нь 3 цагийн ємнє цуцлах хэрэгтэй. Нэн тvрvvн нислэгээ манай ажилтанд мэдэгдэж єєрчлєх хэрэгтэй, урьдчилж мэдэгдэхгvйгээс болж vргэлжлэх нислэг цуцлагдаж болзошгvй.
Явах нислэгийг єєрчлєхдєє тухайн билетийн нєхцєлийн дагуу солино.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Захиалгаа яаж цуцлах вэ?

Захиалгаа цуцлахдаа манай ажилтанд утсаар эсвэл биеээр ирж мэдэгдэнэ vv.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Аялж байх vедээ билетээ vрэгдvvлсэн гээгдvvлсэн тохиолдолд яах вэ?

Yvний тулд гээгдvvлсэн билетийн талаар хангалттай мэдээлэлийг мэдэж байх ёстой, vvнд аялалын єдрvvд, ямар авиакомпани, билетийн дугаар хаана бичигдсэн,г.м. Иймээс та билетийн хуулбараа билетээс єєр газар хийж авч явж байх нь зvйтэй.
Авиакомпаниууд єєр єєрийн дvрэмийн дагуу гээгдvvлсэн билетийг дахин олгодог. Ихэнх авиакомпани vрэгдvvлсэн билетийг дахин хэрэглэгдэхгvйгээр жагсаалтанд оруулж шинэ билет бичиж єгдєг. Зарим нэгэн тухайн билетийн хугацаа дууссаны дараа л мєнгийг буцаадаг тул зорчигч єєрєє дахин билет авах шаардлага гардаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Ачаа тээшээ гээгдvvлсэн тохиолдолд яах вэ?

Урьдчилан декларацид бvртгэгдсэн vнэт эд зvйлс, єєр бусад ємч хєрєнгє мєн нэмэлт тєлбєр тєлєгдсєн тохиолдолдоос бусад тохиолдолд:
Ачаанд єгсєн тээшийг гээгдvvлсэн тохиолдолд авиакомпаний хариуцлага дараахь байдлаар хязгаарлагдана: 1кг нь USD20.00 хvртлэхээр тооцоно, харин гар тээш - 1 хvнд USD 400.00.
Бvх нэхэмжлэлийг алдагдсан гэсэн нотолгоо нь дагуу хvлээн авна.
Авиакомпани бvр єєрийн дvрэмтэй тул авиакомпаний ажилтнаас лавлана уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Паспортын хугацаа

Тухайн орон руу нэвтрэх vед доод тал нь 6 сарын хvчинтэй байх ёстой. Мєн паспорт билетийн хуулбарыг хийж тэдгээрээс тусдаа газар хийж авч явна уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Виз

Та аялалд гарахын ємнє виз, тvvний хvчинтэй хугацаа мєн транзит виз шаардлагатай эсэхийг тодруулана уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Хvvхэд ганцаараа аялж болох уу?

8-11 насны хvvхдvvд харгалзах хvнгvй нисэх тохиолдолд энгийн тарифын 75% буюу том хvний хямдралтай билетээр явна. 0-1, 2-7 насны хvvхдvvд 12 ба тvvнээс дээш насны харгалзах хvнгvй нисвэл энгийн билетийн 100% ба том хvний хямдралтай билетээр явна.
Харгалзах хvнгvй нисэх гэж буй хvvхдийг ихэнх авиакомпаниууд нисэхийг зєвшєєрдєг, гэхдээ доорх нєхцєлvvдийг мєрдсєн тохиолдолд:
Онгоцны буудал дээр гаргаж єгєх том хvнтэй
Очих газар тосох хvнтэй (эцэг, эх, асран хамгаалагч)
Захиалга хийх vед авиакомпаний хариуцлагын мєн асран халамжлагчийн vvрэг, гаргаж єгєх, тосож авах хvмvvсийн тухай мэдээлэлийг тусгай анкетад бєглєж билетэнд хавсаргаж vднэ.
Авиакомпани єєр єєрийн дvрэмтэй иймээс захиалга хийхдээ авиакомпани зєвшєєрдєг эсэхийг лавлана уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Онгоцны билетийн хvчинтэй хугацаа

Энгийн билетийн хvчинтэй хугацаа нь анх аялал эхэлсэн єдрєєс хойш дээд тал нь 1 жилийн хvчинтэй хугацаатай байдаг. Харин хямдралтай билетийн хувьд янз бvр байна (2–90 хоног, 1-6 сар, г.м).

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

Амьд амьтан(гэрийн тэжээвэр амьтан) тээвэрлэх журам

Амьтан тээвэрлэхэд урьдчилж авиакомпанид мэдэгдэж мєн авч явах тусгай сав бэлдсэн байх ёстой. Амьтаныг жинлээд илvv ачааны тээшний vнээр тооцож онгоцонд оруулна (зорчигчийн єєрийн vнэгvй зєвшєєрєгдсєн хэмжээнд оруулж тооцохгvйг анхаарана уу ).
Зарим нэг авиакомпани гэрийн тэжээвэр нохой, муур, шувууг тусгай саванд хийж зорчигчийн кабинд сандлын дор авч явахыг зєвшєєрдєг. Нийт жин (савтайгаа нийлээд)нь 5 кг-аас илvvгvй байх ёстой. Энэ жингээс хэтэрсэн тохиолдолд онгоцны каргонд Олон Улсын Агаарын Тээвэрлэлтийн Холбооны (IATA) Амьд амьтан тээвэрлэх журамын дагуу авч явна.
Амьд амьтан авч орох тусгай зєвшєєрєлтэй, єєр бусад холбогдох бичиг баримттай байна. Хvчинтэй эрvvл мэндийн бєгєєд вакциний гэрчилгээтэй байна, мєн тухайн авиакомпаний шаардлагатай бусад бичиг баримттай байна.
Амьтныг аль нэг орны хил гаалиаар оруулахгvй байхад авиакомпани хариуцлага хvлээхгvй. Амьтан євдєх, гэмтэл авах гм эрсдэлийг эзэн нь єєрєє хvлээнэ.
Авиакомпани болгон єєр єєрийн амьтан тээвэрлэх дvрэмтэй тул дэлгэрэнгvйг манай ажилтан болоод авиакомпанаас лавлаж асууна уу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------  дээш буцах

   
Road : Ulaanbaatar - Middle Gobi – South Gobi
Activity: Horse riding, camel riding and visit to nomadic family view more

Та захилгаа мессенжэрээр өгөх боломжтой.
Бидэнтэй харилцах
утас: 324237
факс: 324777
emaill: biz_travel@yahoo.com

Өнөөдөр   2010-09-04
  Copyright © 2006 BIZINFO LLC. Бvх эрх xуулиар xамгаалагдсан.